.jpg)
Увс аймгийн Тэс суманд боом өвчний хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдэж, тухайн иргэн Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгааг ЗӨСҮТ мэдээлсэн.
Энэ талаар ЗӨСҮТ-ийн Халдвар судлаач Г.Ганбилэг "ЗӨСҮТ-д зургаадугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Тэс сумаас боомын хүний өвчлөлийн хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн гэх мэдээлэл ирсэн. Тандалт, судалгаагаар тухайн тохиолдол нь зургаадугаар сарын 15-нд үхсэн хоньтой харьцах үедээ халдвар авсан байж болзошгүй нь тогтоогдсон. Хоёр тохиолдол Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдан эмчлэгдэж байна. Увс аймгийн ЗӨСТ-д хийсэн лабораторийн шинжилгээгээр боом өвчний арьсны хэлбэр болох нь батлагдсан. Батлагдсан нэг тохиолдлын биеийн байдал нь хүндэвтэр байгаа. Эмчилгээндээ шинж тэмдэг багасаж байна" гэв.