
Хархорумын Олон улсын эрдмийн чуулган, Монголын уламжлалт тэмцээн энэ сарын 13, 14-нд болох талаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, ШУА-ийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл болон ажлын хэсгийн гишүүд мэдээлэл өглөө.
Тус чуулгантай уялдуулж УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын санаачилсан "Нэг эрийн гурван наадам"-ыг зохион байгуулахаар болсон талаар мэдээллээ.
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар "Нэг эрийн гурван наадам"-д арван хүн нэг баг болж оролцох ба түрүүлсэн багуудыг 30-50 сая төгрөгөөр шагнана. Наадам энэ сарын 13, 14-нд Хархоринд болох ба олон нийт очиж үзэхэд нээлттэй. Энэ наадмыг Хархорумын ОУ-ын эрдмийн чуулгантай уялдуулж хийх саналыг Н.Энхбаяр дарга тавьсанд, олзуурхсан" гэлээ.