
Нийслэлийн хэмжээнд ханиад, томууны дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор ЕБС-ийн 6-9 сурагчид энэ долоон хоногт цахим хэлбэрт шилжүүлсэн. Үүнтэй холбогдуулан сурагчдын эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор сургуулийн анги танхимд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг үе шаттай эхлүүлээд байгаа аж.
Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагад хүүхдийн 1326 ор байгаа. Одоогийн байдлаар 1076 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 971 буюу 90.2 хувь томуу, томуу төст өвчний шалтгаанаар хэвтэн эмчлүүлж байна. Нийт томуу, томуу төст өвчлөлийн 88-89 хувь нь 0-15 насныхан байгаа юм. Түүн дотроо 6-15 насныхан 56.5 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл ЕБС дээр томуу, томуу төст өвчлөл илүү их хувийг эзэлж, илүү их голомтлож байна.
Нийслэлийн захирагчийн ажлын албанаас 11, 12 дугаар сард тому томуу туст өвчлөлийн дэгдэлт ихсэж, цахимаар хичээллэж байгаа үед сургууль цэцэрлэгийн ариутгал халдваргүйжүүлэлтийг зохино байгуулав.
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна. Сургуулийн орчны дотор агаар болон гадаргууд жигд тархах тус ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг нийслэлийн 182 сургуулийн 700 мянган ам метр талбайд мэргэжлийн долоон байгууллагын ажилтан, албан хаагчид хийж гүйцэтгэжээ.
Эхний ээлжид төвийн зургаан дүүргийн сургуулийг ариутгалд хамруулж, цаашид нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт халдваргүйжүүлэлтийг бүрэн хийхээр төлөвлөн ажиллаж байна.