
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхээ хүлээлгэн өгч, нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ дөнгөж сая мэдэгдлээ. Ерөнхийлөгчийн тухай хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх 6 жилийн хугацаатай байх бөгөөд тангараг өргөснөөр эхэлж, дараагийн Ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болдог. Гэхдээ хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх зохицуулалт ч хуульд бий.
Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т “Ерөнхийлөгчийн бүрэн эрх дараахь тохиолдолд хугацаанаас өмнө дуусгавар болно: биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүсэж Улсын Их Хуралд өргөдөл гаргасан бөгөөд уг хүсэлтийг ёсоор болгосон”… гэж заажээ.
Мөн тус хуулийн 11 дүгээр зүйлд “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлэх” тухай заалт бий. Тус зүйлийн 1-д “Ерөнхийлөгчийг түр эзгүйд, эсхүл Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Улсын Их Хурлын дарга хууль тогтоомжид заасны дагуу Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэжээ.
Монгол Улсын Үндсэн Хуулийн 37-р зүйл.
1.Ерөнхийлөгчийг түр эзгүйд бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ.
2.Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна.
3.Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх журмыг хуулиар тогтооно.