
ММСУХ-ны тэргүүлэгчдийн энэ оны анхдугаар хуралдаан болжээ. Хуралдаанаар уламжлалт “Дүнжингарав” хаврын уралдааныг сэргээн зохион байгуулах асуудлыг хэлэлцсэн байна.
Ийнхүү "Дүнжингарав" морин уралдааныг ахин сэргээж, уралдааны товыг ирэх тавдугаар сард байхаар тогтов.
Тус уралдааныг их нас, соёолон нас, сонгомол дунд нас гэсэн ангиллаар зохион байгуулна.