
“Астана-2026” чөлөөт бөхий дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдрийн барилдаан үргэлжилж байна. Манай бөхчүүдээс 59 кг-ын жинд Х.Болортуяа эхний тойрогт гоц мөргөж, удаах барилдаанд Испанийн Лидиаг 3:0-оор ялснаар шигшээ наймд үлдлээ. Түүний хувьд дараагийн тойрогт Энэтхэг, Канадын бөхчүүдийн ялсантай нь барилдана.
Харин 55 кг-ын жинд Ц.Намуунцэцэг Хойд Солонгосын бөх Ох Кён-Рёнд ялагдлаа. Хэрвээ дэлхийн аварга Ох Кён шигшээд шалгарвал манай бөх дагах барилдаан хийнэ.