
"Tenderstem Bimi Broccolini"-гийн ивээн тэтгэсэн 2026 оны дэлхийн хоолны гэрэл зургийн уралдаанд энэ жил дэлхийн 50 гаруй орны гэрэл зурагчдын 9000 орчим бүтээл өрсөлджээ. Шүүгчид 203 шилдэг бүтээлийг шалгаруулснаас Их Британийн гэрэл зурагчин Жо Кирни ерөнхий шагналын эзэн болсон байна.
Жон Кирни шилдгээр шалгарсан "Зөвлөлтийн үеийн сувиллын гуанзанд хооллож буй эмэгтэй" нэртэй гэрэл зургаа Тажикистаны Хожа Оби Гарм сувилалд авчээ. Эгэлхэн нэгэн агшныг буулгасан уг бүтээлд өндөр настай эмэгтэй аягандаа цай аягалан суух мөчийг дүрсэлсэн бөгөөд хүний амьдрал, хоол хүнс, дурсамж, нам гүмийн үнэ цэнийг гүн мэдрүүлснээрээ шүүгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн аж.