
Эрчим хүчний яамны ТНБД асан Н.Тавинбэх нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд эхэлсэн ч улсын яллагч шүүгчээс татгалзах хүсэлт гаргалаа. Уг хэрэгт шалгагдаж буй Эрчим хүчний сайдын зөвлөх асан П.Товуудорж, түүний дүү П.Даваадорж нар нь шүүгчтэй төрөл садны хамааралтай тул шүүгчээс татгалзаж буйгаа прокурор мэдэгдсэн.
Улмаар шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулав.