
“Айчи-Нагоя 2026” Азийн наадмын сагсан бөмбөгийн эмэгтэй багуудын хэсгийн тоглолтууд үргэлжилж байна. Монгол Улсын эмэгтэй баг “С” хэсэгт хоёр дахь тоглолтоо БНСУ-ын багтай хийж, 88-61-ээр ялагдлаа. Өнөөдрийн тоглолтод Амари Робинсон 22 оноог авч багаа тэргүүлсэн бол МУГТ О.Хулан 16, Б.Цацрал 12 оноог авлаа.
Манай сагсчид хэсэгтээ БНСУ, Тайванийн багийн араас гуравт бичигдэж байна. Маргааш Монгол, Малайзын багуудын тоглолт болно.
Хэсгийн гуравт бичигдсэн гурван багаас хоёр нь цааш тоглох эрхийг авна. Одоогоор “А” хэсэгт гуравт бичигдсэн Тайланд, “В” хэсэгт мөн хоёр хожигдолтой Казахстаны багийн урд Монголын баг бичигдэж байна. Иймээс манай багт шилдэг наймд өрсөлдөх боломж байгаа юм.
Монгол Улсын эмэгтэй баг маргааш Малайзын багийг хожсон тохиолдолд хасагдах шатанд өрсөлдөх боломжтой болно.