Хөвсгөл аймагт алга болсон хүүхдийн цогцос олдсон асуудлаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг" Хүүгийн цогцос төөрсөн газраас 3-4 км-ын зайд олдсон. Одоогоор хэргийн газрыг хамгаалалтад авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Шинжээчийн дүгнэлт гарсны дараа илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой. Цахим орчинд талийгаач хүүгийн цогцостой холбоотой ташаа мэдээллүүд гарч байна. Талийгаач хүүгийн биед яр, шарх үүссэн эсэхийг шалгалтын явцад тогтооно. Эрэн хайх ажиллагаа хийсэн газар мод, хад, чулуу ихтэй байсан. Шалгалт хийж дууссаны дараа бид тодорхой мэдээллийг өгөх боломжтой" гэлээ.