
Шинэ суудлын автомашины зах зээл 2025 онд 3.6 хувиар өссөн байна. GlodalData-ийн судалгаанаас харахад дэлхий даяар нийт 91.9 сая тээврийн хэрэгсэл борлогджээ.
Бразил, Аргентины зах зээл 8.8 хувиар өссөн боловч нийт борлуулалт нь 3.1 сая байгаа бол дэлхийн хамгийн том зах зээл болох Хятад улсад 5.6 хувиар өсөж 26.9 сая тээврийн хэрэгсэл зарагджээ.
АНУ-д шинэ автомашины борлуулалт 2.5 хувиар өсөж 16.3 сая ширхэг, Японд 4.5 сая ширхэг, Өмнөд Солонгост 1.65 сая машин зарагдсан бол Европын автомашины зах зээл зогсонги байдалд орж байна. Зүүн Европт борлуулалт ердөө 0.4 хувиар өсөж, жилд 4.7 сая автомашинд хүрсэн бол Баруун Европт борлуулалт бүр ч бага буюу 0.3 хувиар өссөн байна.