
Хоёр дахь удаагийн “Хийморь” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт МУЭ-ийн “Арт галерей”-д нээлтээ хийлээ.
Монгол хүний ахуй соёл, түүхэн уламжлалд морь нь салшгүй холбоотой, хийморь сүлд, эрх чөлөөний бэлгэдэл болсоор ирсэн. “Хийморь” үзэсгэлэн нь энэхүү үнэт өв, бэлгэдлийг орчин үеийн болон уламжлалт дүрслэх урлагаар дамжуулан олон нийтэд хүргэх, уран бүтээлийн чанар, цар хүрээг тэлэх зорилготой аж.
Үзэсгэлэнд дүрслэх урлагийн төрөл бүрийн чиглэлээр уран бүтээл туурвидаг 73 уран бүтээлчийн нийт 79 бүтээлийг дэлгэн толилуулж байна.
Энэ удаагийн үзэсгэлэнд оролцсон уран бүтээлчид бүтээлээ жил гаруй хугацаанд туурвижээ. Зарим уран бүтээлч өмнөх “Хийморь” үзэсгэлэнгээс хойш дараагийн үзэсгэлэнд зориулж шинэ бүтээлээ туурвиж, хоёр жилийн турш хөдөлмөрлөсөн гэв.