
Их Британийн Ливерпүүл хотноо үргэлжилж буй Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Алдар спорт хорооны тамирчин А.Баттулга хагас финалд Японы тамирчин Соукши Макиног ялж алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарлаа.
А.Баттулга маргааш буюу 2025.09.14-ний орой дэлхийн аваргын төлөө Казакстаны тамирчинтай тулалдана.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг жингийн хагас шигшээ тулаанд Аврагч спорт хорооны тамирчин Л.Алтанцэцэг Энэтхэгийн тамирчин Минакшид ялагдан ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ. ОУХМ Л.Алтанцэцэг дэлхийн рингнээс дараалан медаль хүртэж буй Монголын анхны эмэгтэй боксчин болж, түүх бүтээж байна.