
Нийслэлийн хэмжээнд зам талбайн цас цэвэрлэгээ, халтиргаа гулгаанаас сэргийлж, давс, бодис цацах, цэвэрлэх ажил үргэлжилж байна. Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд Хот тохижилтын газар, дүүргүүдийн ТҮК болон гэрээт аж ахуйн нэгжүүд хамтран ажиллаж байна.
Өчигдрийн 20:00 цагийн байдлаар нийт 951 ажилтан, 152 машин механизм, 100 бичил төхөөрөмж болон 205 үлээгч аппараттайгаар ажиллаж, зам талбайг цэвэрлэж байгаа юм. Мөн авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж, 252 тонн давс, 56 тонн бодис цацаж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.