Улсын дээд шүүх Чингэлтэй дүүргийн 1-р хороо Ц.Жигжиджавын гудамж буюу Сүхбаатарын талбайн баруун талд хуучнаар Хангарди ордон руу нүүж, байршлаа өөрчилжээ.

Үүнтэй холбоотойгоор хяналтын шатны бүх шүүх хуралдааныг шинэ байранд товлон зохион байгуулахаар болсон байна. 

Энэхүү байранд Улсын дээд шүүхээс гадна бүх шатны шүүхийн шүүгчдийг сургалт, судалгаа, мэдээллээр хангадаг шүүхийн академи үйл ажиллагаа явуулна. Улсын дээд шүүх урьд нь хяналтын шатны эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүх хуралдаанаа нэг танхимд ээлжилж явуулдаг байсан бол одоо нэгэн зэрэг товлон хийх боломжтой боллоо хэмээн Монгол Улсын дээд шүүхээс мэдээллээ.