
Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 5 хувиар буурсан байна.
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр хоёрдугаар сарын байдлаар нийт нутгийн 70 хувьд цастай байна.
Харин Увсын Хяргас, Цагаанхайрхан, Завханы Цэцэн-Уул, Баянтэс, Нөмрөг, Хөвсгөлийн Цэцэрлэг, Сэлэнгийн Ерөө, Орхонтуул, Хүдэрт зэрэг сумдад цасны зузаан 31-38 см байна.