
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Эмт нэгдүгээр багийн Цагаан булан дахь “Ар бэрхийн ам” гэдэг газарт 2026 оны долоодугаар сарын 8-ны өдөр “Дэлгэрмөрөн” голд хүн живсэн тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тухайн газарт очиж ажиллахад “Дэлгэрмөрөн” голын эргээс 50 метрийн зайд иргэн Б /44 настай, эрэгтэй/ амиа алдсан байсныг тогтоосон байна.
Аврагчид 15:40 цагт иргэний цогцсыг голоос гарган, Баянзүрх сумын Хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Онцгой байдлын байгууллагаас гол мөрөн, нуурын усны түвшин нэмэгдэж буй энэ үед иргэдийг усанд сэлэх, гол гатлах, эрэг орчимд зорчихдоо аюулгүй байдлаа сайтар хангахыг анхаарууллаа.