“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас өнөөдрөөс эхлэн дулаан шугам сүлжээний засварын ажлыг эхлүүллээ. 20 хоногийн хугацаанд дараах байршлыг халуун усыг хязгаарлаж, засварын ажлыг хийхээр болжээ.
Түр зогсолт засварын бүсэд хамаарах бүсчлэл:
- 220 мянгат, Хүүхдийн 100, Цирк, ШУТСО, Япон элчин орчмын хэрэглэгчид,
- Зүтгүүрийн депо, 5-р хорооллын УДДТ-64, Эм импекс орчмын хэрэглэгчид,
- Отгонтэнгэр дээд сургууль, Жуковын музей, Монгол кино нэгтгэл орчмын хэрэглэгчид
- 21-р сургууль, Бөхийн өргөө орчим, Зүүн хүрээ орон сууцны хороолол, ХӨСҮТ, 13, 14, 15-р хороолол орчмын хэрэглэгчид
