
Юнескогийн 2001 оны "Усан доорх соёлын өвийг хамгаалах конвенц" батлагдсаны 25 жилийн ойг угтан өнөөдөр Парис хот дахь төв байрандаа олон улсын зөвлөгөөн зохион байгуулав.
“Усан доорх соёлын өвийг далайн засаглалтай уялдуулах нь: Ололт амжилт ба цаашдын зорилтууд” сэдэвт уулзалтад далайн археологи, соёлын өвийн хамгааллын чиглэлийн асуудлыг хэлэлцэх юм.
Далайн ёроолд олон зуун, мянган жилийн турш хадгалагдсан усан онгоцны үлдэгдэл, эртний хот суурин, худалдааны зам, эд өлгийн зүйлс нь хүн төрөлхтний түүхийн чухал эх сурвалж болдог. Гэвч далайн олборлолт, аялал жуулчлал, хууль бус олдворын худалдаа зэрэг нь эдгээр дурсгалд эрсдэл учруулж байна.
Зөвлөгөөний хүрээнд усан доорх археологийн дурсгалыг хамгаалах олон улсын хамтын ажиллагаа, далайн орчны бодлого, ирээдүйн судалгааны чиглэлийг хэлэлцэж байгаа нь соёлын өвийг хамгаалах үйл ажиллагааны чухал хэсэг болж буй юм.