
Их Британийн City of Portsmouth College-д тэжээгддэг “Роналда” нэртэй эм могой дахин нэг удаа хосгүйгээр зулзага төрүүлсэн нь судлаачдын анхаарлыг татаж байна.
Бразилийн солонгон боа могой болох Роналда өмнө нь 2024 оны зургадугаар сард 14 зулзага төрүүлж байсан бөгөөд энэ удаад мөн адил 12 зулзага гаргажээ. Сонирхолтой нь уг могойг анх эрэгтэй гэж үзэж байсан байна.
Мэргэжилтнүүдийн мэдээлснээр, энэ үзэгдэл нь “партеногенез” буюу онгон төрөлт гэж нэрлэгддэг бөгөөд эмэгчин амьтан эртэй үржихгүйгээр үр төл гаргах боломжтой ховор биологийн үзэгдэл юм.
Коллежийн амьтан судлалын техникч Пит Куинлан хэлэхдээ, энэ төрлийн төрөлт нь тухайн зүйлийн хувьд маш ховор тохиолддог бөгөөд нэг амьтан хоёр удаа ийм байдлаар зулзага гаргасан тохиолдол бүртгэгдээгүй гэж онцолжээ.

Мөн могойд өндөглөх үе дөхсөнийг илтгэх шинж тэмдгүүд болох
Роналда могойг хамгаалалттай орчинд байрлуулж, оюутнуудад амьтдын зан үйл, үржлийн талаар судлах боломж олгож байгаа аж.
Партеногенез нь сээр нуруутан амьтдын дунд ховор ч зарим тохиолдолд ажиглагддаг бол, шавьж зэрэг сээр нуруугүй амьтдад илүү түгээмэл байдаг. Судлаачдын үзэж буйгаар энэ нь тухайн амьтны генээ хадгалах “сүүлчийн боломж” байж болзошгүй юм.