
Соёл, спорт, залуучуудын сайд асан Ч.Ундрам Засгийн газрын бүрэлдэхүүний талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрээр "Хамтарсан Засгийн газар байгуулахыг дэмжиж байгаа. Надад Засгийн газрын гишүүнээр үргэлжлүүлэн ажиллах санал ирсэн. Би эрүүл мэндийн шалтгаантай байгаа учир ажиллах боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Миний оронд хэнийг томилохыг мэдэхгүй байна. Эмэгтэй хүн байгаасай гэж хүсэж байна.
Томилогдоод есөн сар болсон сайд нар бий. Тэд нар маань үргэлжлүүлээд ажиллаасай гэж хүсэж байна. Тэдэн дээр эрч хүчтэй шинэ хүмүүс орж ирвэл зүгээр байх гэсэн бодолтой байна" гэв.