
“Айчи-Нагоя” Азийн зуны спортын ХХ наадмын усанд сэлэлтийн төрөлд шинэ амжилтууд бичигдсээр байна. Японы 17 настай Юмеки Кожима эрэгтэйчүүдийн холимог сэлэлтийн 400 метрийн зайд Азийн наадмын рекордыг шинэчлэн тогтоож дэлхийн шилдгүүдийн анхаарлыг татлаа. Юмеки Кожима 12 жил хадгалагдаж байсан амжилтыг 4:05.83 минут болгон шинэчлэн тогтоож, Азийн наадмын аварга боллоо.