
Өнөөдөр буюу найман сарын 13-14 шилжих шөнө Булганы нутаг, Сэлэнгийн баруун хэсгээр, 14-ны өдөр Сэлэнгийн нутаг, Төв, Хэнтийн хойд хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр болон аянга цахилгаан, аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.
Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:
Мөн цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрд хүлээн аван, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг ОБЕГ-аас зөвлөж байна.