
Япон улсын Нагоя хотод болж буй Азийн зуны спортын пара V наадамд Монгол Улсын баг амжилттай оролцож байна. Энэ наадамд манай суугаа волейболын эмэгтэй баг БНСУ-ын багийг хожиж 5-р байр эзэллээ. Тоглолтыг 3:2 (25-19, 17-25, 21-25, 25-17, 15-6)-оор манай волейболчид илүүрхэж, наадмын хаалтын тоглолтыг ялалтаар өндөрлүүллээ.
Азийн наадмын алтан медалийн төлөө БНХАУ, Ираны багууд шалгарчээ. Эдгээр багууд хэсэгтээ манай волейболчдыг хожиж, улмаар финалын тоглолтод шалгарсан байна.
“Нагоя 2026” Азийн пара наадам маргааш өндөрлөх бөгөөд манай баг тамирчид дөрвөн алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байна. Манай багийн тэмцээн маргааш пара байт харваагаар үргэлжилнэ.

