
Японы нэрт зохиолч Мураками Харукигийн 1985 онд хэвлэгдсэн "Hard-Boiled Wonderland and the End of the World" романаас сэдэвлэсэн тайзны бүтээл Лондон хотын "Barbican" театрт нээлтээ хийлээ.
Уг жүжиг нь Харукигийн алдартай зохиолын тайзны анхны хувилбар гэдгээрээ онцлог юм.
Францын найруулагч, бүжиг дэглээч Филипп Декоуфле тайзны найруулгыг хариуцаж, зохиолыг Ако Такахаши тайзнаа зориулан хөрвүүлжээ. Гол дүрд Японы жүжигчин Фүживара Тацүяа тоглож байгаа бөгөөд тэрээр өмнө нь “Battle Royale”, “Death Note” зэрэг кинонд бүтээсэн дүрүүдээрээ олон улсын үзэгчдэд танигдсан юм.


Харукигийн романд бодит байдал, зүүд, ухамсар, хүний мөн чанарын тухай өгүүлдэг бөгөөд үйл явдал нь хоорондоо харгалдсан хоёр өөр ертөнцөд өрнөдөг. Нэг талд нь мэдээллийг хүний тархинд боловсруулдаг нууцлаг ажилтан технологи, хуйвалдаан, далд хүчний дунд орших бол нөгөө талд нь өндөр хэрмээр хүрээлэгдсэн, ганц эвэрт амьтад амьдардаг зүүд мэт хот дүрслэгдэнэ.
Найруулагч Декоуфле эдгээр хоёр ертөнцийн ялгааг тайзны дүрслэл, хөдөлгөөн, бүжиг, хөгжим болон гэрэлтүүлгээр илэрхийлж, бодит ертөнцийг хар, цагаан өнгөөр, зүүдний ертөнцийг өнгөт дүрслэлээр гаргахаар зорьжээ.