Борооны ус зайлуулах шугамын гуравдугаар коллекторын баруун худагт өчигдөр буюу зургаадугаар сарын 15-нд цэвэрлэгээ хийхэд ахуйн хаягдал, том хөнжил хаяж борооны ус урсах урсгалыг бөглөсөн байсныг татан гаргаж урсцыг хэвийн болголоо гэж Геодези Усны Барилга Байгууламжийн газраас мэдээлэв.
Тус газраас мэдээлснээр гуравдугаар коллектор нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Вокзал, Барс-1 захын орчимд байрладаг аж. Энэхүү шугам нь тухайн орчмын борооны усыг хуримтлуулахгүйгээр зайлуулах гол инженерийн байгууламж аж.
Иймд иргэн, ААН-үүдийг борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаягдал хийхгүй байхыг санууллаа.