
П.Т нарын нэр бүхий 27 иргэн дангаараа болон бүлэглэн 2014-2026 онуудад Архангай, Төв, Булган зэрэг аймгийн нутаг дэвсгэрээс нийт 334 тооны мал хулгайлжээ. Улмаар 30 иргэнд 113 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Мөн бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлж, 27 иргэнд 74 сая төгрөгийн хохирол учруулжээ. Тухайн иргэд хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьжиргаагаа залгуулах эх үүсвэр болгосноос гадна бусдын бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болохыг шүүхийн байгууллага тогтоосон байна.
Тухайн иргэдийн 14 нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байжээ. Иймд прокуророос хулгайлах, мал хулгайлах, залилах, тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах, мөнгө угаах, хөнгөн хохирол учруулах зэрэг хэлгээр яллах дүгнэлт үйлдэж, Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.