
Номын сангийн дэргэдэх анхны цахим номын сан болох МУИС-ийн номын сангийн e-library.num.edu.mn цахим санг дэлхийн аль ч өнцгөөс, орон зай харгалзахгүйгээр ашиглах боломжтой болжээ.
Тус цахим номын санд нэвтрэх төлбөр нь нэг хоногоос нэг сарын хугацаанд 5 000-60 000 төгрөгийн үнэтэй. Дан ганц ном бус сэтгүүл, тайлан статистик, судалгааны бүтээл зэрэг төрлүүдээс дэлгэрэнгүй хайлт хийх боломжтой юм.