
Монголын паралимпын хорооны тамирчин М.Төгсболд Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон пара гар барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож хүрэл медаль хүртлээ. Тэрээр өчигдөр болсон пара гар барилдааны 55 кг-ын жинд медалийн болзол хангажээ. Энэ жинд ОХУ-ын тамирчид алт, мөнгөн медалийг хүртсэн байна.
28 дахь удаагийн тэмцээнд 65 улсын баг тамирчид оролцож, Монголын баг нэг хүрэл медаль хүртэж, медаль хүртсэн орны тоонд багтлаа.