
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Т.Мөнхсайхан гишүүний санаачлан боловсруулсан Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ.
УИХ-ын гишүүд эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгаа, тэдний цалин урамшуулал, түүний эх үүсвэр, хуулийг хэрэгжүүлэх механизм, түүнийг хэмжих шалгуур үзүүлэлтүүд, салбарын тогтолцооны нэгдмэл байдал, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулахгүй байх болон болзошгүй эрсдлээс сэргийлэх зэрэг олон асуудлыг хөндлөө.
Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоонд төрийн байгууллагад үүсэх зардал 65.7 тэрбум төгрөг, хуулийн этгээдэд үүсэх зардал 18.2 тэрбум гэж тооцжээ.
УИХ-ын гишүүд хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлээд хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.