
Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “Д.Нацагдоржийн зохиол, бүтээл хэлэлцүүлэг”-ийг СУИС-ийн Театрын урлагийн сургууль, Үндэсний номын сан хамтран зохион байгууллаа.
Доктор, профессор, МУГБ Ч.Жачин “Их зохиолч Дашдоржийн Нацагдорж” сэдвээр, шинжлэх ухааны доктор, профессор, МУБИС-ийн Утга зохиолын тэнхимийн ахмад багш С.Хөвсгөл “Д.Нацагдоржийн жүжгийн зохиолын төрөл зүйлийн онцлог” сэдвээр илтгэл тавив.
Мөн хэлэлцүүлэгт МУБИС-ийн оюутан солилцооны гадаад оюутнууд, Сити их сургууль, Соёл урлагийн их сургуулийн оюутан багш нар болон зохиолчдын төлөөлөл оролцлоо.
Гавьяат багш Ч.Жачин их зохиолчийн зохиол бүтээлийг олон хүргэхдээ үг болон найруулгыг дур мэдэн өөрчилж зохиолыг дордуулахгүй байхыг хойч үеийнхэндээ онцлон захив.