
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа өндөрлөлөө.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат аймгийн хурц бадрангуй арслан Д.Алтанцоож улсын заан Д.Хүдэрбулагаар долоо давж улсын заан цолны болзол хангалаа.
Мөн тэрээр долоогийн даваанд тунан барилдаж давсан бөхөд "Бридж" корпорацаас олгодог "Suzuki Jimny" автомашины эзэн боллоо.