
Нэрт жүжигчин Киану Ривзийн анхны роман болох “The Book of Elsewhere” роман Японы шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолд олгодог "Сэйүн" шагналын "Гадаадын шилдэг зохиол" төрөлд нэр дэвшжээ.
Киану Ривз тус романаа Английн зохиолч Чайн Мьевилтэй хамтран бичсэн юм. Тэрээр уг бүтээлийг зохиолч Мэтт Киндт, зураач Рон Гарни нартай хамтран бүтээсэн "Brzrkr" комикс номоосоо сэдэвлэн зохиожээ.
Романы гол баатар нь үхэшгүй мөнх настай дайчин агаад тус хараалаас ангижирахын төлөө мянган жилийн турш тэмцэж буй талаар өгүүлдэг.