
БНХАУ-ын Сүжөү хотод болж буй 15 хүртэлх насны эрэгтэй багуудын Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй “EAFF U15 Championship 2026 Suzhou” тэмцээнд Монгол Улсын өсвөрийн шигшээ сүүлийн тоглолтоо Макаогийн багтай хийж, 1:0 оноогоор хожлоо. Тоглолтын цорын ганц гоолыг Б.Болор-Эрдэнэ орууллаа. Ингэснээр манай баг Хойд Марианы Арлууд, Гуам, Макаогийн багийг дараалан хожиж, нийт 11 гоолтой тэмцээнийг дуусгалаа. Мөн манай баг өөрийн хаалгандаа гоол алдаагүй юм.
Харин энэ тэмцээний сүүлийн тоглолт Хойд Марианы Арлууд болон Гуамын хооронд өнөөдөр болж, хаалтын ажиллагаа болно.