Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /08.18/ Төрийн ордонд боллоо. Хуралдаанаар Боловролын сайд П.Наранбаяр мэдээлэл өглөө.
Боловролын сайд П.Наранбаяр: 2025-2026 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар сургуулийн өмнөх боловсролд 300 мянга орчим хүүхэд, Ерөнхий боловсролд 800 гаруй мянган орчим хүүхэд суралцах болсон нь өнгөрсөн жилээс 30 мянга орчмоор нэмэгдлээ. Сурагчдын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор анги танхим түрээслэх санхүүгийн асуудал тулгамдаж байна. Нийт 127 сургууль, цэцэрлэгийн анги танхим түрээслэхэд 32.9 тэрбум төгрөг зарцуулна. Энэ хугацаанд арванхоёрдугаар сар хүртэл 14.3 тэрбум төгрөгийн түрээсийн байрны зардал гарна. Өнөөдрийн байдлаар 3430 суудлын хүчин чадалтай Ерөнхий боловсролын долоон сургуулийн барилга, 400 орны хүчин чадалтай таван цэцэрлэгийн барилга, 280 ортой нэг цогцолбор, хоёр дотуур байрны барилга ашиглалтад орсон. Бага ангийн сурах бичгийг шинээр хэвлэж есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргэнэ. Сургууль, цэцэрлэгийн багшийн 4000 гаруй орон тоог нөхөх байдлаар ажиллана. Үүнд дадлагын оюутан, тэтгэвэрт гарсан багш нарыг цагаар ажиллуулан нөхнө. Багш нарын хангалтыг нэмэгдүүлэхийн тулд үндсэн цалинг нэмэх шаардлагатай. Иймээс Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хамтран ажлын хэсэг байгуулсан.