УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж даргаа сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ тус намын бүлгээс Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Г.Тэмүүлэнг улируулан сонгохоор нэр дэвшүүлэх шийдвэр гаргасныг танилцуулав. Түүний УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдож ажилласан ажлын туршлага, төрийн албанд ажилласан мэдлэг ур чадварыг нь харгалзан ийнхүү Байнгын хорооны даргаар улируулан сонгохоор нэр дэвшүүлж байгааг бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ тодотгосон.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь түүнийг Байнгын хорооны даргаар улираан ажиллуулахыг дэмжлээ. Үүнтэй холбогдуулан товч намтрыг нь танилцуулъя.
Г.Тэмүүлэн 1981 онд төрсөн, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг.
2003 онд “American university” сургуулийг олон улсын харилцааны бакалавр,
2005 онд тус сургуулийг Олон улсын удирдлагын магистр зэрэгтэй төгссөн.
2006-2009 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга,
2009-2014 онд Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д дэд захирал,
2013-2015 онд“Оюутолгой” ХХК-д Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн,
2014-2015 онд Монгол Улсын Уул уурхайн яамны дэд сайд,
2015 оноос Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч, Монгол ардын намын удирдах зөвлөлийн гишүүн,
2016-2020, 2020-2024 он, 2024 оноос УИХ-ын гишүүн,
2022-2024 онд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга,
2024 оноос УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд дараах гишүүд харьяалагддаг.
1. Ч.Анар,
2. О.Амгаланбаатар,
3. Э.Бат-Амгалан,
4. Н.Батсүмбэрэл,
5. Д.Бум-Очир,
6. Э.Болормаа,
7. Д.Ганбат,
8. Л.Гантөмөр,
9. Х. Жангабыл,
10. Б.Жаргалан,
11. С.Лүндэг,
12. Ц.Мөнхбат,
13. Н.Наранбаатар,
14. П.Наранбаяр,
15. Н.Номтойбаяр,
16. Л.Оюун-Эрдэнэ,
17. Г.Очирбат,
18. Б.Тулга,
19. Х.Тэмүүжин,
20. Г.Тэмүүлэн,
21. Г.Хосбаяр,
22. Дам.Цогтбаатар
23. Ө.Шижир,
24. Б.Энхбаяр,
25. Ж.Энхбаяр,
26. Д.Энхтүвшин,
27. Л.Энхнасан,
28. С.Эрдэнэболд,
29. Р.Эрдэнэбүрэн.