
“Айчи-Нагоя” Азийн зуны спортын наадмын сагсан бөмбөгийн эмэгтэй багуудын хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо. Монгол Улсын шигшээ баг БНХАУ-ын багтай тоглож, 89-63-аар ялагдал хүлээв. Амари Робинсон 18 оноо авч багийн тоглогчдоо тэргүүлсэн бол О.Хулан 13, Б.Ариунцэцэг 9, Б.Анунгоо 8 оноо авлаа.
БНХАУ-ын багаас 223 см өндөр, 19 настай Жанг Зиюу 20 оноог авсан байна. Хагас шигшээд БНСУ, БНХАУ-ын багууд тоглохоор болов.
Манай сагсчид энэ удаагийн наадамд хэсэгтээ БНСУ, Тайваньд хожигдсон ч Малайзыг хожсоноор шилдэг найман багийн нэг болсон юм.