
Йордан улсын Амман хотод мастеруудын сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. 50 орны ахмад тамирчид оролцож буй тус тэмцээний эхний медальтнууд тодорлоо.
-100 кг-ын жинд барилдсан Ц.Анхбаяр мөнгөн медаль хүртлээ. Түүний хувьд мастерсын ДАШТ-ээс тав дахь медалиа авлаа.
Ахмад тамирчин, улсын начин Ц.Анхбаяр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат “Жавхлант” бөхийн дэвжээний бөх юм.
“Амман-2026” тэмцээн энэ сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ.
