
Бөөрний эцсийн шатны дутагдалтай байсан Тим Эндрюс 2025 оны нэгдүгээр сард генийн өөрчлөлттэй гахайн бөөр шилжүүлэн суулгуулснаас хойш диализгүйгээр есөн сар амьдарсан нь дэлхийн анхны тохиолдол боллоо.
АНУ-ын Нью-Хэмпшир мужаас гаралтай, тухайн үедээ 66 настай байсан Тим Эндрюс II хэлбэрийн чихрийн шижингийн улмаас бөөрний эцсийн шатны дутагдалд оржээ.
Тэрээр 2025 оны нэгдүгээр сард АНУ-д туршилтын шинжтэй, шинэ төрлийн мэс засалд орсон байна.
Эмч нарын тайлбарласнаар, Юкатаны жижиг үүлдрийн гахайнаас авсан бөөрийг хүний дархлааны системтэй илүү нийцтэй болгохын тулд генетикийн аргаар өөрчилсөн аж. Энэхүү эрхтэн нь Эндрюсийг хүний донорын бөөр хүлээж байх хугацаанд түр хугацаанд “гүүр” болох зорилготой байжээ.
Тэрээр генийн өөрчлөлттэй гахайн бөөртэйгөөр 271 хоног амжилттай амьдарсны дараа богино хугацаанд дахин диализ хийлгэж, улмаар хүний донорын бөөр шилжүүлэн суулгуулсан байна.
Эмнэлгийн багийнхан энэ амжилтыг:
Гахайн бөөрийг 2025 оны нэгдүгээр сард шилжүүлэн суулгасан бөгөөд эрхтэн суулгасан даруй ажиллаж эхэлсэн гэнэ. Харамсалтай нь ойролцоогоор зургаан сарын дараа бөөрний цусны судаснуудад гэмтэл үүсэж, улмаар эрхтний үйл ажиллагаа алдагдсан тул гахайн бөөрийг авчээ.
Үүний дараа Эндрюст нас барсан хүний донорын бөөр шилжүүлэн суулгасан байна.
CNN-ийн баримтат нэвтрүүлэгт оролцохдоо Эндрюс гахайн бөөр шилжүүлэн суулгах ажиллагааг “гайхамшиг” хэмээн тодорхойлжээ.
Тэрээр “Би амьд байсан. Гэхдээ өмнө нь удаан хугацаанд өөрийгөө үнэхээр амьд мэт мэдрээгүй байсан” хэмээн ярьжээ.
Гахайн бөөр шилжүүлэн суулгуулсны дараа тэрээр хоол хийж, гэрээ цэвэрлэж, өөрийн Cupcake нэртэй нохойтойгоо удаан хугацаагаар зугаалж чаддаг болсон юм.
Судлаачдын мэдээлснээр өвчтөний биед гахайн бөөр суулгасан байх хугацаанд гахайн вирус болон бусад өвчин үүсгэгч илрээгүй байна.
Судлаачид энэхүү үр дүн нь гахайн бөөр шилжүүлэн суулгах технологи хүний донорын эрхтэн удаан хугацаанд хүлээж буй өвчтөнүүдэд түр хугацааны шийдэл буюу “гүүр” болж болох боломжтойг харуулж байна гэв.
Гэхдээ урт хугацааны аюулгүй байдал, эрхтний эдэлгээний хугацааг тогтоохын тулд илүү өргөн хүрээтэй судалгаа шаардлагатайг онцолсон юм.
Судалгааг АНУ-ын Mass General Brigham байгууллагын эрдэм шинжилгээний төвүүд болон эмнэлгүүдийн баг хийж, үр дүнгээ анагаах ухааны The Lancet сэтгүүлд нийтэлжээ. Судалгааны ахлах зохиогч, Mass General Brigham-ийн Шилжүүлэн суулгах шинжлэх ухааны төвийн доктор Леонардо Риелла “Эрхтний хомсдол бол өнөөдөр эрхтэн шилжүүлэн суулгах салбарт тулгарч буй хамгийн том хямрал юм” гэжээ.
Түүний хэлснээр бөөрний эцсийн шатны дутагдалтай өвчтөнүүдийн хамгийн үр дүнтэй эмчилгээ нь бөөр шилжүүлэн суулгах явдал боловч хүний донорын эрхтэн хангалтгүй байдаг аж.
Тэрээр цаашид ксенотрансплантаци буюу амьтны эрхтнийг хүнд шилжүүлэн суулгах технологи нь:
Их Британийн NHS Blood and Transplant байгууллагын эмнэлгийн асуудал хариуцсан захирал, бөөрний эмч доктор Роммел Раванан АНУ болон Хятад улс 2022 оноос хойш ижил төстэй хэд хэдэн туршилтын эрхтэн шилжүүлэн суулгах ажиллагааг хийсэн гэв.
Генийн технологийн хөгжлийн ачаар эрдэмтэд гахайн зарим генийг “унтраах” буюу өөрчлөх боломжтой болсон нь хүний дархлааны систем тухайн эрхтнийг гаднын зүйл гэж таних магадлалыг бууруулах зорилготой аж.
Сүүлийн жилүүдэд генетикийн зураглал болон CRISPR хэмээх “генийн хайч” зэрэг технологи хөгжсөн нь ийм төрлийн судалгааг хийх боломжийг эрс нэмэгдүүлжээ.
Гахайг сонгодог гол шалтгаануудын нэг нь тэдний эрхтний хэмжээ болон анатомийн бүтэц хүний эрхтэнтэй харьцангуй төстэй байдагтай холбоотой.
Олон нийтийн судалгаагаар Их Британийн иргэдийн ихэнх нь амьтны эрхтнийг хүнд шилжүүлэн суулгах санааг дэмждэг. Гэхдээ ийм технологийг аюулгүй, үр дүнтэй болох нь шинжлэх ухаанаар батлагдсан тохиолдолд хэрэглэх ёстой гэж үзэх хүмүүсийн дэмжлэг илүү өндөр байдаг аж.
Доктор Раванан “Энэ арга үр дүнтэй болох нь батлагдсан ч өдөр тутмын эмчилгээний бодит арга болох хүртэл маш урт зам бий” гэдгийг онцолжээ.
Их Британид одоогоор ийм төрлийн эмнэлзүйн туршилт явагдаагүй байгаа ч зохицуулах байгууллагууд хэрхэн хэрэгжүүлэх боломжийг судалж эхэлсэн байна.
Мөн Их Британийн Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамны дэмжлэгтэй шинжээчдийн зөвлөх баг гахайн эрхтнийг хүнд шилжүүлэн суулгахтай холбоотой бодлогын зөвлөмж боловсруулж, Засгийн газрын сайд нар уг зөвлөмжийг хүлээн зөвшөөрсөн байна.
Эдгээр зөвлөмжид: