
Нэмэгдсэн өртгийн албан татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2026 оны долоодугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 55,785,396 ширхэг баримтыг оролцуулсан юм.
Тохирлын дүн:
3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 50185
4 орон таарсан /40,000-100,000/: 5036
5 орон таарсан /60,000-500,000/: 490
6 орон таарсан /100,000-5 сая төгрөг/: 50
7 орон таарсан /500,000-10 сая төгрөг/: гурав
8 орон таарсан: нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо.