
Гласгоу хотод түүхэн барилгыг бүхэлд нь шатаасан томоохон түймэр гарч, барилга хэсэгчлэн нурж, Шотландын хамгийн ачаалал ихтэй нэг галт тэрэгний буудлыг хаахад хүргэсэн байна.
Галт тэрэгний буудлын ойролцоох Union Street-д ням гараг (2026.03.8)-ний өдрийн 16:00 цагийн орчимд дөрвөн давхар бизнесийн барилгын нэг давхарт гал гарсан талаар аврах албанаас мэдээлжээ. Галын эсрэг онцгой тоног төхөөрөмж ашигласан бөгөөд азаар хүний амь эрсдээгүй байна.
Шотландын Гал сөнөөгч, аврах албаны мэдээллээр “18 галын автомашин, зэрэг онцгой нөөцүүд ажиллаж байсан бөгөөд гал 10 цагийн дараа ч бүрэн унтраагүй” байжээ.
Гласгоу Төв буудал нь Их Британи даяар эдийн засгийн болон шууд холболттой галт тэрэгний үйлчилгээг үзүүлдэг. Буудлыг 1873 онд барьсан бөгөөд Network Rail-ынхан “гайхамшигтай, түүхэн барилга” хэмээн тодорхойлжээ. Буудал Шотландын хамгийн ачаалал ихтэй буудал аж. Анх 8 тавцантай нээгдсэн бөгөөд усан онгоцны үйлдвэр хөгжсөн эрчимтэй үйлдвэржилттэй холбогдуулан хүн ам өсөн нэмэгдэж буй асуудлыг шийдэх оролдлогын нэг байсан гэдэг. Харамсалтай нь гал түймрээс болж үйл ажиллагаа нь тодорхойгүй хугацаагаар хаагдаад байгаа аж.