
103 жилийн түүхтэй Монгол Эм Импекс Концерн ХХК нь "Дутуу нярайн дэлхийн өдөр 2026"-ыг тохиолдуулан Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Амгалан амаржих газартай хамтран энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.
Монгол Эм Импекс Концерн ХХК нь 2012 онд Италийн Chiesi компанийн дэвшилтэт технологид суурилсан Куросурф (Curosurf) сурфактант бэлдмэлийг Монгол Улсад анх нэвтрүүлж, дутуу нярайн амьсгал хямралын хам шинжийн эмчилгээнд шинээр нэвтрүүлж нутагшуулсан.
Дутуу төрөлтөөс үүдэлтэй хүндрэл, нярайн эндэгдлийг бууруулах, дутуу төрсөн нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний ач холбогдлыг олон нийтэд таниулах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн үнэ цэнтэй үйлсийг дэмжих нь энэхүү өдрийн гол зорилго юм.
Дэлхий нийтээрээ бяцхан амь бүрийн төлөө
Дутуу нярайн дэлхийн өдрийг 2008 онд Европын нярайн тусламж үйлчилгээний сан (EFCNI) санаачилсан бөгөөд дэлхийн 100 гаруй орны байгууллага, иргэд нэгдэн бүрийн 11 дүгээр сарын 17-нд тэмдэглэдэг уламжлалтай.
Дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэдэг Дутуу нярайн дэлхийн өдөр-ийг Монгол Эм Импекс Концерн ХХК нь Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран 10 гаруй жилийн турш уламжлал болгон тэмдэглэж, дутуу нярайн эрүүл мэндийг хамгаалах, эндэгдлийг бууруулах үйлсэд тууштай хувь нэмрээ оруулсаар ирлээ.
2026 оны уриа: “Small babies, big potential” буюу “Жижигхэн нярайд агуу их ирээдүй бий”. Энэхүү уриа нь дутуу төрсөн нярай бүрд амьдрах, өсөж хөгжих боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ эмнэлгээс гарсны дараах хяналт, тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлэхийн чухлыг онцолж байна.
Куросурф (Curosurf) сурфактант бэлдмэлийг 10 гаруй жилийн хугацаанд бид Улаанбаатар хот төдийгүй орон нутгийн улсын эмнэлгүүдэд тасралтгүй нийлүүлж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн 15,000 гаруй дутуу нярайн амь насыг авран хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирлээ.
Куросурф нь дутуу төрсөн нярайн амьсгал хямралын хам шинжийг эмчлэхэд хэрэглэгддэг, байгалийн гаралтай сурфактант бэлдмэл бөгөөд дэлхийн олон орны нярайн эрчимт эмчилгээнд ашиглагддаг.
Бидний хувьд энэ бол зөвхөн эмийн хангамж бус, бяцхан зүрх бүрийн цохилт, гэр бүл бүрийн аз жаргал, Монголын ирээдүйд оруулж буй үнэ цэнтэй хувь нэмэр юм.
Эмч нарын мэдлэг, ур чадварыг дэмжсээр
Монгол Эм Импекс Концерн ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд нярайн болон хүүхдийн эмч нарыг гадаад улсад туршлага судлуулах, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх сургалт, эрдэм шинжилгээний арга хэмжээнд хамруулах ажлыг тогтмол зохион байгуулсаар ирсэн. Мэргэжилтнүүдийн ур чадварт оруулж буй энэхүү хөрөнгө оруулалт нь нярайн эрчимт эмчилгээний чанарыг дээшлүүлэх урт хугацааны суурь болж байна.
Бяцхан амь бүрийн төлөө хамтдаа
Монгол Эм Импекс Концерн ХХК нь нярайн эрүүл мэндийг хамгаалах, орчин үеийн эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх үйлсэд цаашид ч хувь нэмрээ оруулан ажиллах болно.
Монголын үрс маш олон болтугай!