
Мэргэжлийн сүмо бөхийн намрын тэмцээн буюу Аки башёгийн тэргүүн бөх энэ ням гарагт тодорно. Дээд зиндаанд анх удаа барилдаж буй дархан аварга Г.Өсөхбаярын хүү Тошинофүжи Ө.Дэмиджамц тэргүүлэгчийн гуравдугаар эгнээнд бичигдэж байна. Тэрээр өнөөдрийн барилдаанд Вакамотохаруг дийлсэнгүй. Ингэснээр Тошинофүжи зургаан даваа, гурван унаатай боллоо. Тэрээр маргааш 10 дахь барилдаанд тэргүүлэгчийн хоёрт бичигдэж буй долоон даваатай Кинбозантай барилдана.
Аки башёг аварга Оносато, озэки Котозакура, сэкивакэ Фужинокава нарын бөхчүүд тэргүүлж байна.