
Хятад улс цоохор ирвэс нутагладаг тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээгээ өргөжүүлж, гол бүс нутгуудад үндэсний хоёр цэцэрлэгт хүрээлэн болон бусад 78 тусгай хамгаалалттай газар байгуулжээ.
Тус улсад 2013 оноос цоохор ирвэсийг хамгаалах ажлыг шат дараатай хэрэгжүүлж эхэлснээс хойш энэхүү амьтны тоо толгой 2500 орчмоос 5000 орчим болж, хоёр дахин нэмэгдсэн бол тархац нутаг нь 2.08 сая орчим хавтгай дөрвөлжин км болж өргөжжээ.
Хятадын “China Daily” сонинд мэдээлснээр, дэлхийн цоохор ирвэсийн тархац нутгийн 60 гаруй хувийг Хятадын нутаг дэвсгэр эзэлж бөгөөд тус улс цоохор ирвэсийн тархац нутаг, тоо толгойгоор дэлхийд тэргүүлж байна.
“Уулын эзэн” хэмээн нэрлэдэг цоохор ирвэс нь Хятад улсын нэгдүгээр зэрэглэлийн тусгай хамгаалалтад байдаг амьтан юм. Түүний тоо толгой, тархац нь өндөр уулын экосистемийн тэнцвэр алдагдаагүй байгааг илтгэдэг.