Өвлийн адаг сарын эл билэг дүүрэн өдөр подкастынхаа хоёр дахь дугаарт Монголын жүжгийн зохиолын нэгэн сод төлөөлөгч, яруу найрагч, хүүрнэл зохиолч Б.Батрэгзэдмаагийн "Цэцэгнээс төрөгсөд" романыг онцлов.
Б.Батрэгзэдмаагийн бүтээлүүдэд хайрын тухай, тэрхүү өгүүлж буй хайр нь бусдад өгөхийн нэр байдаг талаар хөнддөг. Хайр гэдэг хайрласан хүндээ сэтгэл зүрхээ насан туршид өгөхийн нэр юм. Ийнхүү подкастынхаа ээлжит дугаарт түүний зохиол бүтээлийг уншигч олон хүргэж буй "Улбар" хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, яруу найрагч, нийтлэлч, хуульч Ч.Бат-Уянгатай ярилцлаа.