
Япон улсын Нагоя хотод болж буй Азийн зуны спортын парa наадмын хоёр дахь өдөр Монголын баг хоёр дахь алтан медалиа хүртлээ. Пара жүдочдоос эмэгтэйчүүдийн J1-70 кг-ын жинд Л.Туруунаа Японы жүдоч Нишимура Ацүмитэй барилдаж жингийнхээ аварга боллоо.
Өчигдөр пара таеквондогийн багаас Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав алтан медаль хүртсэн бол өнөөдөр пара жүдогоос Л.Туруунаас мөн Төрийн дууллаа эгшиглүүллээ. Ингэснээр Монгол Улсын баг хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтайгаар наадмыг үргэлжлүүлж байна.