
Манай улс энэ оны наймдугаар сард ОХУ, БНСУ, БНХАУ-аас 270 910 тонн шатахуун импортлохыг ЗТЯ мэдээллээ.
Тодруулбал, хамгийн ихээр хэрэглэгддэг АИ-92 авто бензинийг ОХУ-аас 49280 тонн, евро АИ-92-ыг 9700 тонн, БНХАУ-аас АИ-92, АИ-95-ыг 6000 тонн, БНСУ-аас евро АИ-92-ыг 20 мянган тонн авахаар баталгаажуулжээ.
Сүхбаатар боомтоор гэхэд энэ сарын 2-нд 49 вагон буюу 2940 тонн, өчигдөр 20 вагон буюу 1200 тонн нийт 69 вагон буюу 4140 тонн АИ-92 авто бензин оруулж ирснийг Толгойт, Аршаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар өртөөнд хүргэж, ШТС-ууд руу түгээж байна.
