
“Самарканд-2026” дэлхийн шатрын олимпиад өндөрлөхөд хоёр тоглолт үлдлээ. Монгол Улсын эмэгтэй баг ес дэх өрөгт Казахстаны багтай тоглож, 2:2-оор тэнцээ хийлээ. Энэ тоглолтод 3-р ширээнд тоглож буй Х.Баясгалан, 4-р ширээнд гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул нар хожил авлаа. Ингэснээр манай баг есөн өргөөс долоон хожил, нэг тэнцээ, нэг хожигдолтойгоор 4-р байрт бичигдэж медалийн төлөө өрсөлдөх боломжоо хадгалж үлдлээ. БНХАУ-ын баг 17 оноотой тэргүүлсэн хэвээр байгаа бол Энэтхэг, Казахстан, Монголын баг адил 15 оноотой 2-4-р байрыг хуваан эзэлж байна.
Монгол Улсын эмэгтэй баг өнөөдөр болох 10 дахь өрөгт Польшийн багтай тоглоно. Европ тивийн шатрын хүчирхэг төлөөлөлтэй болсон Польшийн шатарчид долоон хожил, хоёр хожигдолтойгоор 7-р байрт жагсаж байна.
Нээлттэй ангилалд тоглож буй Монгол Улсын эрэгтэй баг Венесуэлийн багийг 2,5:1,5-аар хожиж, 42-р байрт бичигдэж байна. Манай эрчүүд өнөөдөр болох 10-р өрөгт Австрийн багтай тоглоно.