
Япон улсын Элчин сайдын яамнаас консулын үйлчилгээний төлбөр хураамж нь холбогдох хууль журамд өөрчлөлт орсонтой холбогдуулан 2026 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шинэчлэгдэх болсныг мэдэгдэв.
Тодруулбал, гадаад паспортын хураамж долоодугаар сарын 1-ний өдрийн захиалгаас, визийн хураамж нь зургаадугаар сарын 30-ны өдрийн мэдүүлгээс (eVISA-ний хувьд 29-ний өдрийн 17:00 цагаас хойших мэдүүлгээс) эхлэн тус тус шинэчлэгдсэн үнийн дүнгээр мөрдөгдөж эхэлнэ гэдгийг Япон Улсын ЭСЯ-наас мэдээллээ.
