
Төв аймгийн Баянчандмань сумын түүхт 90 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан өнөөдөр 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ. Энэхүү барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий, Б.Батмөнх, Ц.Одбаяр, Д.Хүдэрбулга, С.Сүхбат тэргүүтэй бөхчүүд барилдахаар бүртгүүлжээ.